Blackberry KeyOne утасыг танилцуулна

605

Маргааш Испаний Барселона хотод эхэлж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр зарлагдах шинэ гар утаснуудын салхийг Blackberry хагалахаар болжээ.

Blackberry KeyOne загварыг Канадын компаниас Хятадын TCL компани гар утас үйлдвэрлэх эрхийг нь шилжүүлж авснаас хойш гаргаж байгаа анхны гар утас гэж хэлэхэд болно.

Гаднаас нь харахад чанартай, цул хөнгөнцагаан хийцтэй, Gorilla Glass 4 шилэн нүүртэй энэ утас нь 4.5 инчийн LCD дэлгэцтэй.

Мөн Sony хийцийн 12 мегапикселийн камераар тоноглогджээ.

Хамгийн гол ялгарал нь түүний нүүрний доод хэсэгт байрлах физик товчтой гар.

Qualcomm-ийн Snapdragon 625 процессортой KeyOne загвар нь Android 7.1 системтэй гарсан байна.

Мэдээж Blackberry-гийн хадгалж үлдсэн гол хөрөнгө болох BBM, Blackberry Hub зэрэг програмууд үйлдвэрээсээ суусан байгаа гэнэ.

Ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарах Blackberry KeyOne загварын гар утасны үнэ $549 байх ажээ.

Физик товчлуурт дуртай хүмүүсийн хувьд байж болох сонголт гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.