УЕПГ-оос Б.Халиуныг эх оронд нь авчирч шүүх хүсэлтийг гаргажээ

863

Малайз улсын шүүх Монгол Улсын иргэн Б.Халиуныг удахгүй шүүнэ гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Олон жил төрсөн эгчтэйгээ нийлж, нутаг нэгтнүүдээ хууран мэхэлж улс орон дамжуулан хар тамхи зөөвөрлүүлж тээвэрлүүлсэн Б.Халиуныг өнгөрсөн жил Малайз улсын хууль хяналтын байгууллага барьж авч хорьсон билээ.

Хар тамхины мафийнхантай холбоо сүлбээтэй болж улс орон дамжиж зугтааж олон улсад эрэн сурвалжлагдаж байсан түүнийг Малайз улсын хууль хяналтынхан одоо ч цагдан хорьсон байгаа гэх.

Гэхдээ өөр нэг эх сурвалжийн хэлснээр “Авлигад идэгдсэн Малайз улсын шүүх их хэмжээний мөнгө аваад Б.Халиуныг суллачихсан юм билээ. Тэгээд нөгөө хууль бус наймаагаа хийсэн хэвээрээ байгаа” гэв. Тэгвэл Гадаад харилцааны яамны Консулын газраас Малайзад саатуулсан хэвээрээ байгаа. Харин удахгүй эх оронд авчирч шүүх асуудлыг хоёр тал ярилцаж байна гэсэн мэдээлэлийг өгсөн юм.

Нутаг нэгтнүүдээ залилж олон иргэнийг БНХАУ-д хар тамхины хэргээр өргөст торны цаана суулгасан Б.Халиуныг эх оронд нь авчирч шүүж яллах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газраас гаргажээ. Одоогоор хариу ирээгүй байгаа ажээ.