“Эрдэнэс Монгол”, МАК хамтарсан компани байгуулна

720

Уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулж, Эрдэнэс Монгол, МАК-тай хамтарсан компани байгуулах болжээ. Талууд өнөөдөр тус компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурна. Ёслол “Эрдэнэс Монгол” компанийн байранд (Төв номын сангийн урд, Моннис цамхагийн 14 давхарт) 10.00 цагт болно.

Хамтарсан компани байгуулснаар хайгуул, судалгааны ажил хийсэн болон хийгээгүй эрдсийн хуримтлал бүхий талбайд геологи, уул уурхайн эрэл, хайгуул, судалгаа, олборлолт, баяжуулалт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах аж.