Дуучин Нара өөртөө нэгэн дүрэм гаргажээ. Дүрэм ёсоор тэрбээр амралтын өдөр гар утаснаас татгалзах гэнэ. Тэрбээр “Өнгөрсөн хоёр амралтын өдөр шинэ гаргасан дүрэм ёсоор утасгүй өдөр байлаа. Найзуудыгаа санасан ч амралтын өдрийг үр хүүхэдтэйгээ халуун дотно үнэхээр маш сайхан өнгөрүүллээ. Бунжаа хүү цэцэрлэгтээ мөөмдөж аваад л ээждээ хайртай шүү гэсээр орлоо. Ээж нь эрч хүчтэйгээр зөндөө ажил амжуулна аа” хэмээн цахим хуудастаа бичжээ.