Бүтэлгүй хулгайч цонхонд гацжээ

818

Их Британийн Рэдклифф хотын нэгэн орон сууцны цонхоор нь орох гээд гацаж “онигоонд” орсон хулгайчийг шүүх хурал саяхан болж өнгөрчээ.

Дэлгүүр орчихоод гэр лүүгээ харьж явсан ахимаг насны эмэгтэй хоёр давхрын жорлонгийнх нь цонхны салхивчаар орох гээд бүтэлгүйтэн наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон эрэгтэйг харчихаад цагдаа дууджээ.

Цагдаагийн ажилтнууд цонхонд “барьцаалагдсан” бүтэлгүй хулгайчийг аврагчдын хамт аюул эндэгдэлгүй буулган авчээ.

Хулгай хийх зорилготой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн 47 настай Шон Крошоу (Sean Crawshaw)-д шүүх хурал хоёр жил, таван сарын хорих ялыг оноосон байна. Эх сурвалж www.wikimon.mn –