УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсад 100 сая төгрөг хандивлажээ

644

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсдаа 100 сая төгрөг хандивлана гэж өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая ам.долларын евро бондыг төлнө. Улсын төсөвт байхгүй уг зээлийг төлөхөд хувиасаа хандив өргөж, бусад гишүүд болон компаниудыг энэ үйлсэд нэгдэхийг уриалж байна”  гэв.

Тэрбээр 1993 оноос эхлэн бизнес эрхэлжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дорнын говь” компани болон 2004 оноос эхлэн уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Алтан сарнай” наадмын 2016 оны Шилдэг бизнес эрхлэгч болсон байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь мөн энэ санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, улсдаа хандив өргөхөө мэдэгдлээ. “Хэдэн төгрөгөө хандивлахаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ” гэж мэдэгдлээ.