2016 онд аварга цолоо Тоёота Фольксвагенд алдлаа

669

2016 онд хамгийн олон автомашин борлуулсан автомашин үйлдвэрлэгчээр Германы Фольксваген тодорч, Японы Тоёотагийн өмнө орсон байна.

Даваа гарагт зарласан тайланд дурдсанаар 2016 онд Германчууд 10.31 сая автомашин дэлхий даяар борлуулсан бол Тоёота 10.175 саяыг борлуулжээ.

Ирэх долоо хоногт Америкийн Женерал Моторс 2016 оны тайлангаа зарлах юм.

Хэрвээ Америкчууд энэ тоонд хүрэхгүй бол Герман компани анх удаа дэлхийд борлуулалтаар тэргүүлсэн явдал болно.

Хэдийгээр дизель хөдөлгүүртэй холбоотой дуулиан дэгдэж байсан ч Фольксвагены борлуулалтад Хятадын зах зээл чухал нөлөө үзүүлсэн байна.

Тоёотагийн хувьд 2015 оноос бага зэрэг илүү борлуулалт хийж, 0.2 хувиар ахиулсан боловч Германы компанийг гүйцэхэд хангалтгүй байжээ.

Фольксваген группын үйлдвэрлэдэг брэндүүдэд Volkswagen, Audi, Porsche, Skoda багтдаг бөгөөд тэд борлуулалтаа 2016 онд 3.8 хувиар ахиулсан байна.

2015 онд Тоёота 10.15 сая авотмашин зарсан амжилтаар тэргүүлж, Фольксваген 9.93 саяар удаалж, Женерал Моторс 9.8 саяар гуравт жагсаж байсан юм.

Эх сурвалж: Japan Today