Ч.Ану жирэмсэн төрхөө гэрэл зурагт мөнхөлсөн нь

3936

“Гала” хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо буюу Ану гурав дахь хүүхдээ төрүүлээд байгаа билээ. Түүнийг цахим хуудаснаа энэ тухайгаа бичсэнээс хойш жирэмсэн мөн, биш гэх яриа дахиад л гарсан юм. Тэгвэл дуучин бүсгүй “Номинхолбоо маань утсаараа авсан зураг. Уг нь сарын дараа Сингапураас гоё уран сайхны зураг ирэхээр оруулъя гэж бодож байсан юм” гэх тайлбартайгаар жирэмсэн зургаа анх удаа нийтэлсэн. Тэгвэл түүний жирэмсэн үеийн зураг Сингапураас ирсэн аж. Тэрбээр “Зураг маань иржээ. Venlis Mongolia студийнхээ найрсаг хамт олонд баярлалаа төрөх дөхсөн намайг гоо сайхан талаас минь бүх талаар анхаарал халамж тавьж байсан Синдерелла клиникийн нийт хамт олондоо баярлалаа” хэмээн энэхүү зургаа нийтэлсэн байна. Түүний жирэмсэн төрх уран сайхны зурагт хэрхэн буусныг хар даа.