Мисс Ю.Балжидмаа загварын “шинэков”-уудыг дээрэлхэж явна уу

4564

Загварын тайз, миссийн тэмцээнээр олонд танигдсан Ю.Балжидмаа сүүлийн үед ихэнх реклам сурталчилгааны нүүр царай болоод байгаа. Загвар өмсч, фото моделиор ажилладаг тэрбээр “Miss Mongolia” тэмцээнд хэд хэдэн удаа оролцсоны эцэст тэргүүн миссийн титэм гардсан нэгэн. Түүгээр ч барахгүй, өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Монгол туургатны мисс”-т дэд байрын шагнал хүртэж, арван сая төгрөг халааслаад амжсан адтай бүсгүй.

“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгыг өөрийн болгож, дуучин А.Хишигдалайг нус нулимстай нь хутгаж явсан мисс маань ердөө л хэдхэн сарын дараа “дуулиант” амрагаа мартаж орхисон гэдэг. Түүнд хаягдсан реппер залуу ч өөрийн цахим хуудсандаа “Чамайг гэх баячуудын чамин тансаг бэлэгнээс залхлаа” хэмээн бичиж, загварлаг бүсгүйн задгай явдлыг илчлээд авсан.

Тэгвэл өдгөө мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа “Mongolia’s next top model” шоунд оролцож, дахин олны анхаарлын төвд багтах болсон. Харамсалтай нь, загварын тайзан дээр чамгүй удаан алхсан туршлагатай бүсгүйг шинэ залуу охидтой ийнхүү өрсөлдөж буйд үе тэнгийнхэн нь ихээхэн дургүйцэж байгаа сурагтай. Түүгээр ч барахгүй, оролцогч охидод  дээрэлхүү зангаар ханддаг тухай ам нээсэн “шинэков”-ууд Ю.Балжидмаад төдийлөн таатай ханддаггүй гэнэ шүү. Үүнийг нь сонссон загварын бүсгүйчүүд “Ингэж нэр нүүрээ барж суух ямар хэрэг байна аа. Угаасаа олонд танигдсан загвар өмсөгч байж алхаа гишгээгээ шалгуулж, нэг тайзан дээр цуг алхдаг хүүхэндээ загнуулаад тэнэг юм” хэмээн илтэд бухимджээ.

Эх сурвалж: www.zone.mn