Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлыг хүлээж авах ажлын хэсгийн шалгалт өчигдөр дуусчээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр /20170.1.18/ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан нийт найман ажлын хэсэг бүрдсэн текникийн комисс чиглэл бүрээр 1164 зөрчил илрүүлсэн. Ажлын хэсэг нийт 20 гаруй хоног ажилласан бөгөөд гарсан зөрчлүүдийг тухай бүрт нь арилгуулах арга хэмжээ авсан байна.
Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектыг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна. Засгийн газрын хуралдаанд танилцуулсаны дараа улсын комиссын дүгнэлт гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авах юм байна.
Ш.ОЧ