Халбагыг гоо сайхандаа ашиглах гайхалтай таван арга

439

1. Хумсныхаа илүү махыг түлхэх

Гараа бүлээн усанд 10-15 секунд байлга. Гараа хуурай болтол арчсаныхаа дараа хумсныхаа илүүдэл махыг халбагаар зөөлөн түлхэж, аваарай. Хэрэв та маникюрт орох завгүй бол энэ арга танд маш их тусална.

2. Нүд бүлцийсэн үед

Хэрэв таны нүд өглөөдөө хавагнаж бүлцийдэг бол орой унтахдаа хоёр ширхэг халбага хөргөгчиндөө хийж хонуулаарай. Өглөө босоод нүдэн дээрээ 30 секунд орчим хүйтэн халбага тавих нь нүдийг сэргэг, золбоотой харагдуулахад нэн тустай.

3. Сормуусны будаг дээд зовхинд хүрэхээс хамгаалах

Сормуусаа будах үед дээд зовхинд тань будаг хүрчихдэг бол, сормуусныхаа угт халбага бариад сормуусаа буд. Тун цэвэрхэн болох болно.

4. Батганы эсрэг эмчилгээ

Батга гарсан тохиолдолд хөргөгчинд халбага хийж хэсэг хугацаанд хөргөөд, дараа нь батга гарсан хэсэгтээ хүйтэн халбага тавих нь батга үрэвсэхгүй, мөн түргэн эдгэрэлтэд онц тустай. Эсвэл цагаан батганы үед буцалж буй усанд халбагаа дүрээд нэг минут орчим болгосны дараа батган дээрээ халбагыг тавь. Халуун уур батггыг дотроос нь түрж мөн л түргэн эдгэрэхэд онц нөлөө үзүүлдэг.

5. Нүүр будалтын гэрэл сүүдэр тавих

Хацрын ясныхаа дагуу гэрэл сүүдэр тавидаг газраа халбага тавиж, өөгүй цэвэрхэн будалт үүсгээрэй.