Тав хүртэлх насны хүүхдүүдэд олгох эмийн жагсаалт эцэслэн гараагүй гэв

628

Агаарын бохирдлын оргил үе эхэлсэнтэй холбогдуулан 0-5 хүртэлх насны хүүхдэд 11 төрлийн эм үнэгүй олгох тухай асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдэв.  “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 0-5 хүртэлх насны хүүхдэд олгох 11 нэр төрлийн эмийн жагсаалт, санхүүжилт зэргийн талаар мэдээлэл гарсан. Одоогоор ЭМЯ болон ЭМНДЕГ-аас олгох эмийн жагсаалт, санхүүжилт зэргийг шийдвэрлээгүй байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан эмийн нэрсийн жагсаалт үндэслэлгүй. Эмийн жагсаалт гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ”  гэв.