Жей Ло Мэрайя Кериг онилсон сэтгэгдлэлд ”Like” дарж кайф авав

793

Мэрайя Кери нэгэнтээ “Лопес гэж ямар дуучин байдаг юм” хэмээн ярьснаас болж дуучин бүсгүйчүүд бие биеэ үзэхээ байсан билээ. Тэгвэл шинэ он солигдох мөчид Нью Йорк хотын “Dick Clark’s Rockin’ New Year’s Eve” шоунд дуу хоолойгоо өргөсөн Мэрайя Кери фонограмтайгаа ам зөрж онигоонд орсныг та бүхэн үзсэн байх. Дараахан нь тэрбээр “Твиттер” хуудсандаа “Новшийн зүйлс хааяа тохиолддог л юм” хэмээн жиргэсэн.
Энэ тухай сонссон Жей Ло шууд сэтгэгдлээ бичилгүй, харин нэгэн хүний “Та бүхэнд хэн нэгнээс харц салгалгүй хараад баймаар зүйлс тохиолдож байсан уу? Өнөөдөр ёстой л тийм өдөр байна” гэж Кериг онилсон сэтгэгдлийг “Like”-даж кайф авсан гэнэ шүү.

Эх сурвалж http://www.info.mn