Жанет Жексон хүүтэй болжээ

774

“Поп”-ын хаан Майкл Жексоны бага дүү, 50 настай дуучин Жанет Жексон нэгдүгээр сарын 3-нд ууган хүүгээ төрүүлжээ. “Жанет Жексон болон түүний нөхөр Виссам аль Мана нар ууган хөвүүн Иссу аль Манагаа (Eissa Al Mana) мэндэлсэнд туйлын их баяртай байгаа” хэмээн дуучны төлөөлөгч хэвлэлийнхэнд өгүүлсэн байна. Төрөлт хэвийн явагдсан бөгөөд эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа гэдгийг мөн дуулгасан байна.