Какүрюү М.Ананд сүмочдыг тэргүүлжээ

802

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 2017 оны нэгдүгээр сарын “Хацү” башёгийн банзүкэг зарлалаа. Ирэх сарын башёг 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн бол 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж барууны магнайд бичигджээ. Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргал зүүний дагавар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арслан /озэки/ цолтнуудын зүүний дагаварт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн сарын башёд амжилттай барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа сэкивакэ цолтой зодоглохоор болжээ.

Сүмогийн холбооноос албан ёсны банзүкэг зарласны дараа Какүрюү М.Ананд сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Би маш сайн бэлтгэлтэй байна. Тиймээс нэгдүгээр сарын барилдаанд дахин түрүүлэх бодолтой. Мэдээж аварга болон озэки цолтнууд гол өрсөлдөгч байсаар байна. Барилдааны тактикаа сайн боловсруулж, мэхний гүйцэтгэл дээр анхаарч байгаа.” гэсэн байна.

Сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд өнгөрсөн сарын башёг 14 даваа, нэг унаатайгаар өндөрлүүлсэн. Түүний хувьд Эзэн хааны гурав дахь цомоо хүртсэн юм.

Ирэх оны эхний башё нэгдүгээр сарын 8-ны өдөр Токио хотноо эхэлнэ.