Хийлч Дээгий сайхан эмэгтэйн талаарх өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбээр “Алаг нүд, час улаан уруулыг би сайхан эмэгтэйн тодорхойлолт гэж хэзээ ч хэлэхгүй. Сайхан эмэгтэйн тодотгол юу гээч. Хүнд тусалж чаддаг, тусалж чадахгүй ч тусалчих юмсан гэсэн тэр бүлээхэн сэтгэл зүрх юм шүү дээ. Тийм л хүнийг би сайхан эмэгтэй гэж хэлнэ. Тийм эмэгтэйг тойроод үргэлж сайхан зүйл хүрээлж байдаг юм. Гэхдээ хүн бүрт бурхнаас өгсөн буян заяа, төрөл гэж байдаг байх. Тэр өгөгдлөөрөө л амьдардаг гэж бодож байна” хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.