ААН-үүдийн 95 хувийг 23-наас, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг III/10-наас нээхээр боллоо

172

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23 буюу ирэх долоо хоногийн мягмар гаригаас сулруулахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ямар хэмжээнд бууруулах талаар хэлэлцсэн байна. Улмаар ямар шийдвэр гаргаснаас танилцууллаа. 

Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан “Энэ сарын 23-наас нийт аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж ойлгож болно. Шаардлагатай үед зарим газарт хязгаарлалт хийнэ. Уралдаан тэмцээн, аялал зугаалга, диско баар, өргөтгөсөн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа. Хот хоорондын хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн үе хүртэл нээхгүй.  

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас эхлүүлнэ. Мөн иргэдээ гадаадаас татах авах ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр иргэдээ татан авна. Гадаадаас ирсэн иргэдээ 10-14 хоног тусгаарлана” гэлээ.  

Дараах 5  салбарын үйл ажиллагаа нээхгүй

  • уралдаан тэмцээн,
  • өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,
  • аялал зугаалга /гэр бүлээс бусад/
  • диско баар
  • цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд багтжээ.