“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа. Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм. Ташрамд дуулгахад, “Ээж хадны домог” киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 11-нд буюу Цагаан сарын битүүнд онлайнаар болох нь ээ.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж...
МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр...
Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх...
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд...
Эротик өгүүллэг: Чатны бүсгүй Тамир
Шөнийн 3 цаг дөхөж байхад Очир нойр нь үл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйеэ бэрх байх аж. “Энэ...
Дундговь аймагт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны...