НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг байхгүй

7608

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшор бүсэд мөнгө байршуулсан хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээллийг прокурорын байгууллагаас тодрууллаа. 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй хэмээх хариултыг өглөө.