УБТЗ агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж байна

257

Засгийн газрын түүхий нүүрсийг халж, агаарын бохирдлыг бууруулж иргэдийн аюулгүй, эрүүл орчинд аж төрөх нөхцөлийг хангах ажлын хүрээнд хийж байгаа ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оруулж байгаа бодит хувь нэмрийг үнэлж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын зарим хүмүүсийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН анхнаас нь дэмжиж,  “Таван толгой түлш” ХХК-ны Толгойт дахь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өөрийн эзэмшил газраа ашиглуулж байгаагаас гадна нийслэлийн Налайх дүүргийн орчим баригдсан зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан юм. Энэхүү төмөр замыг ашиглалтад оруулж, УБТЗ-ын “Баян” зөрлөгийн замыг өргөтгөн шинэчилснээр шахмал түлшийг төмөр замаар тээвэрлэх бололцоо бүрдэж байгаа юм. Мөн сайжруулсан шахмал түлшний  барьцалдуулагч түүхий эдийг  Эрээнээс тээвэрлэж байна.