Төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул “Улаанбаатар төмөр зам” ХНН гол замынхаа нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. УБТЗ-ын гол замд эрчимтэй хийгдэж байгаа замын шинэчлэлийн ажилд өчигдрөөс эхлэн ОХУ-ын мэргэжилтнүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэллээ. ОХУ-ын Дорнод сибирийн төмөр замын 20 гаруй мэргэжилтнүүд өөрсдийн зам засварын машин техниктэй ирж УБТЗ-ын Шаргын овоо зөрлөгөөс Замын-Үүд өртөө хоорондын 18 километр замын шинэчлэлийг хийхэд туслах юм. Эдгээр мэргэжилтнүүд нь ОХУ-аас ирсэн өөрсдийн 100 гаруй машин техникийг ажиллуулах операторчид бөгөөд тэд энэ аравдугаар сарыг дуустал ажиллах юм.ОХУ-ын төмөр замчид ирж ажилласнаар “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн зам засварын машин техникийг Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад болон Дархан,Чулуут, Баян зэрэг өртөө зөрлөгүүдээ өргөтгөх ажилд ашиглах боломжтой болж байгаа юм.УБТЗ-ын гол замын шинэчлэлийн ажилд оролцож байгаа оросын мэргэжилтнүүдийг хилийн боомтоор орж ирэнгүүт ковид-19-ийн халдвараас сэргийлж тусгаарлалтад оруулж ажиглалт тандалт хийсний эцэст ийнхүү ажиллуулжээ.УБТЗ жил бүр гол замаа шинэчлэх ажлыг хийж ирсэн бөгөөд ОХУ-тай хил залгаа хойт хилээс БНХАУ-тай хил залгаа урд хил хүртэлх 1000 гаруй километр урт гол замынхаа 70 гаруй хувийг төмөр бетон дэр, Р65 зам төмрөөр сольж дуусгаад байгаа юм. Үүний үр дүнд галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ. УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал жилдээ 25 сая тонн бөгөөд өнөөдөр тус нийгэмлэгийн тээж байгаа ачааны хэмжээ жилдээ 30 сая тоннд дөхөж очоод байгаа юм.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж...
МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр...
Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх...
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд...
Эротик өгүүллэг: Чатны бүсгүй Тамир
Шөнийн 3 цаг дөхөж байхад Очир нойр нь үл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйеэ бэрх байх аж. “Энэ...
Дундговь аймагт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны...