“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлнэ

359

     Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд нь нийт 2,920 мян.тонн нөөцтэй. Тус уурхайн Мөнгөний баяжмал боловсруулах үйлдвэр нь өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэж, 150 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Мөн хоёр дахь Баяжуулах үйлдвэр барихаар зураг төсөл нь хийгдэж дууссан бөгөөд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх юм.

    Хатуу хөл хорионы дэглэмийн энэ үед уурхайн хамт олон халдвар хамгааллын дүрэм журмыг чанд сахиж, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу ЗОГСОЛТГҮЙ зүтгэж байна. Хэдийгээр “COVID-19” цар тахал дэгдэж, компаниудын үйл ажиллагаанд бэрхшээл тулгарсан ч, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн инженерүүд өөрсдийн нөөц боломж, санаачилгаар бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрөө урагшлуулж буй аж. Мөн улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд гаднын хөрөнгө оруулалт, тухайлбал, Хятад болон Европын орны  хэд хэдэн компанитай хамтран ажиллаж, санал бодлоо солилцсоор байна.