ОХУ-ын “Росгеологи” компани нь хийн болон хатуу ашигт малтмалын судалгаа, хайгуулын чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 12 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр “Росгеологи” компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай давхарга хоорондын хийн хоолойн төсөлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Цахим уулзалтын үеэр ОХУ-ын “Росгеологи” компанийн дэд захирал Золотарев Петр Сергеевич геологи хайгуул, судалгааны чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжин тэлэхийг хүссэн.
“Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Та бүхэн манай улстай уул уурхайн салбарт хамтран ажиллаж буйд баяртай байна. Монгол улс ОХУ-тай эртний найрсаг харилцаатай. Ялангуяа, геологи хайгуулын салбарт хамтран ажилласан олон жилийн түүхтэй юм. Тиймээс бид танай компанийн “Асгатын мөнгөний орд”-ын судалгаа, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг судлан, хамтран ажиллах боломжийн талаар тодорхой хариу өгөх болно” гэлээ.