Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж цаашид хэрэгжүүлэх зүйлсийн саналыг дэвшүүлэв.
Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сард тусгаарлалтын байрны хүрэлцээ, нөөцийг харгалзан үзэж Франкфурт, Сөүл, Токио хотууд руу тусгай үүргийн гурван нислэг хийх саналтай байгааг илэрхийлсэн юм.
11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжинд хамруулахаар төлөвлөж байна.