2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх, 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Дээрх тойргоос энэ удаа УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигчдийн боловсролын түвшинг авч үзлээ. Тус тойрогт нийт 35 хүн нэр дэвшиж буй ч боловсролоороо МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшигч Д.Гантулга, Г.Рагчаасүрэн, А.Дөлгөөн нарыг онцолж байна. Тэд бол энэ удаагийн сонгуульд боловсрол мэдлэгээрээ тэргүүлж буй шинэ залуу үеийн төлөөлөл юм.
Х.Булгантуяа: Эдийн засагч мэргэжилтэй. Англи Хятад Япон хэлтэй. Вуханы ШУ-их сургууль, мөн АНУ-ын Иелийн их сургуулийг олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр мэргэжлээр төгсчээ. Одоо Сангийн дэд сайдын албыг хашиж буй.
Д.Гантулга: Их Британи улсын Манчестер Метрополитан Их Сургуулийг бизнесийн удирдлагын мастер (MBA) зэрэгтэй төгссөн. Мөн Их Британи улсын Актуарчдын Институтийн Санхүү Хөрөнгө оруулалтын сертификат, Актуар аргачлалын дипломтой. Мөн Их Британийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох The Royal Institution of Chartered Surveyors (RICS) -ээс хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны бөгөөд цорын ганц дэлхийн хэмжээний бизнесийн үнэлгээчин юм.
Ж.Чинбүрэн: Тэрбээр АУДС-ийг дүүргэж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан тэрээр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолтой. 2018 онд 280 гаруй жилийн түүхтэй Францын мэс заслын Академийн хүндэт гишүүн болсон байдаг. Уг шагналыг Ази тивээс хоёрхон хүн авсан байдаг нь Вьетнам улсаас Тан тунг, Элэгний мэс заслын эцэг гэж хүндлэгддэг профессор М.Макүүчи нар юм.
Г.Рагчаасүрэн: 1999-2000 онд Английн Манчестерийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн магистр, тус сургуульдаа үргэлжүүлэн суралцаж 2004 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1999-2000 онд Английн Манчестерийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн магистр, тус сургуульдаа үргэлжүүлэн суралцаж 2004 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр сүүлийн 20 гаруй жил эдийн засгийн судалгааны ажлуудыг гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд мөн өөрийн оронд ажилласан туршлагатай.
А.Дөлгөөн: 1999-2000 онд Английн Манчестерийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн магистр, тус сургуульдаа үргэлжүүлэн суралцаж 2004 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ХБНГУ-д Олон улсын худалдааны эрх зүй, маркетингээр мэргэжил дээшлүүлсэн.