Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2020” онлайн өдөрлөг өнөөдөр болж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус өдөрлөгийг зохион байгуулж байна
Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, Монголын телевизүүдийн холбоо хамтран оролцож байгаа юм.
Харин коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж нийслэлд олноор цуглахыг хориглосон тул иргэд та бүхэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Мөн www.legalaid.mglbar.mn цахим хуудас, iLaw цахим хуудас болон iLaw аппликейшнаар дамжуулан дуудлага хийж өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойгоос гадна Монголын Хуульчдын холбоо, өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-ийн фейсбүүк хуудсаар 14-16 цагийн хооронд лайваар холбогдож хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй авах боломжтой гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
эх сурвалж: montsame.mn