Өнөөдөр болох үйл явдлууд:
11.00 цагт АН-ын Зам тээвэр, бодлогын зөвлөлөөс шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт МАХН Ээлжит бус их чуулганаа зарласантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт Дэлхийн Банкнаас гаргаж буй Монголын эдийн засгийн тойм тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Энэ удаагийн тайлан “Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого – Улсын хөрөнгө оруулалтыг үр ашгийг сайжруулах нь” нэртэй гарч байгаа бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүд, өсөлт, эрсдэлийн дүн шинжилгээнээс гадна улсын хөрөнгө оруулалтын үр ашгийн талаарх анализыг багтааж байна.
12.00 цагт “Эх нутгийн эзэд” ТББ, Төв аймгийн Заамар сумын иргэд хамтран “баян” Ч.Базарын “Эко алтан Заамар” компанийн хууль бус үйл ажиллагаа болон газар нутгаа хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт НЦГ-ын хурлын зааланд Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд Засгийн газар болон НЗДТГ-ын ХМОНХА, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцоно.