Танд хэрэгтэй зөвлөгөө: Өглөөний цайгаа заавал уух найман шалтгаан

1026

“Өглөөний цайгаа  өөртөө
Өдрийн ундаа найздаа
Оройн хоолоо дайсандаа” гэсэн хэлц үг бий.
Өглөөний цай  уухгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ.
Ингээд өглөөний цайг яагаад заавал уух ёстой вэ? гэдэг асуултын хариулт болгож найман зөвлөгөөг өгсөн байна.
1.Өглөөд хөнгөн хоол идэх нь зөв хооллолтын суурь болдог.
Өглөө цайгаа ууж гарсан бол өдрийн хоолны цагаар   өлсгөлөн араатан шиг гэнэт их хоол идэхгүй.
2.Өглөөний цайгаа уулгүй гарсан хүний анхаарал бүтэн өдрийн турш төвлөрч чаддаггүй байна. Ажлын үр дүн буурдаг гэсэн үг.
3. Шөнийн турш…
Шөнөжин  унтаад сэрсний дараа  өглөөд ходоод хоол нэхдэг.
Тиймээс өглөөд шим тэжээлтэй хоолоор тэтгэж өгөх хэрэгтэй.
4. Өглөөний цайгаа тогтмол уух нь сайхан бие галбиртай болох суурь болдог. Энэ нь ялангуяа бүсгүйчүүдэд нэн хамаатай.
5.Өглөө сүү уух нь хамгийн тохиромжтой.
6.Бид өдрийн цагаар  ажил, сургууль дээрээ тэр бүр сүү уугаад байж чаддаггүй.
Сүү нь кальциар баялаг учраас ясны сийрэгжилтээс хамгаалдаг.
7.Хоолоо сойж байгаа хүмүүсийн хувьд хамгийн сайн жор бол  өглөөний цайгаа уух юм.
8. Өглөөний цайгаа ууснаар өдөр идэх хоолны хэмжээгээ багасгаж чадна.
Хажуугаар нь жимс, сүү, тараг хэрэглэбэл өдрийн турш сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байна.
Өнөөдрөөс эхлээд та өглөөний цайгаа өөртөө зориулаарай. Үр дүн нь таны эрүүл мэнд юм.