Байнгын хороод хуралдана

763
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.06.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас ‘Их Эзэн Чингис хаан’ танхимд:
Хэлэлцэх асуудал:
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас ‘Их Эзэн Чингис хаан’ танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ажлын хэсэг байгуулах тухай;
Бусад.
3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас ‘Их Эзэн Чингис хаан’ танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох;
1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай.