Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

498

Аргын тооллын 6 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 22, Чөдөр одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 1 цаг 43 минутанд буудай боловсроно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.