”Хоёр амь” олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

429
ОХУ-ын Чита хотод тавдугаар сарын 30-наас 6 дугаар сарын 03-ны хооронд болсон ‘Трансбайгалийн олон улсын кино наадам’-д манай уран бүтээлчид амжилттай оролцоод ирлээ.
Соёл, урлагийн газрын Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл /Phd/, ‘Монгол номад фильм’ компанийн захирал Б.Амарсанаа, ‘Хоёр амь’ киноны найруулагч Б.Ганболд нарын төлөөлөгчид Монгол Улсаа төлөөлөн оролцсон байна.
Бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 90 орчим кино бүртгүүлснээс 7 кино өрсөлдөж ‘Хоёр амь’ кино шилдэг эрэгтэй дүр шагнал хүртжээ. Мөн ‘Монгол номад’ фильм компанийн захирал Б.Амарсанаа Улаан-Үдийн ‘Мон Ула’ компанитай хамтарч ‘Гол’ хэмээх киног бүтээхээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Сүхбаатар онгоцны далайчны тухай кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу хамтран ажиллах боломж нээлттэй байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Цаашид Буриад болон ОХУ-ын уран бүтээлчид ‘Итгэлт хамба’-ын тухай баримтат кино бүтээхээр зэхэж байгаа аж.