‘The Voice of Mongolia’ шоуны ялагч Ц.Энгүүн шагналаа гардлаа. Тэрбээр шоуны ялагч болсноор ‘Universal Music Group’-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч’Монгол Контент’ ХХК-тай 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрх, ‘Моннис Моторс’-оос ‘Nissan Qashqai’ маркийн час улаан автомашинаар шагнуулсан. Энэ үеэр тэрбээр ‘Дараагийн ажилдаа их яарч байна. Учир нь хамаатнууд, гэр бүлийнхнээс маань гадна маш олон хүн надад 100, 100-гаар тогтохгүй их мессэж санал явуулж дэмжсэн.
Эхний шинэ дуугаа гаргаарай гэсэн. ‘Монгол Контент’-ынхонтойгоо ярилцаад дараагийн ажлуудаа төлөвлөх байх. Гэхдээ маш их яарч байна. Учир нь хамаатнууд, гэр бүлийнхнээс маань гадна маш олон хүн надад 100, 100-гаар тогтохгүй их мессеж санал явуулж дэмжсэн. 17-той хүүхдүүд өөрсдийгөө жаахан байгаа гэж боддог. Өөрсдийгөө дутуу үнэлж болохгүй шүү. Зорьсон зорилгодоо, мөрөөдөлдөө үнэнч байгаарай гэж хэлмээр байна. Би өөрийгөө ‘The Voice Mongolia’ шоунд бүртгүүлж байхдаа бэлэн болсон гэж огт бодоогүй. Өөрийгөө түүхий хэвээр байна гэж бодсон. Би дөнгөж 17 настай. Одоо ч гэсэн надад дутуу зүйл их бий. Миний Ука шүүгчийг сонгосон зорилго маань ч биелсэн. Жилийн хугацаанд би маш их mайзны соёл, биеэ авч явах байдал, өөрийгөө илэрхийлэх арга барил гээд олон зүйлд суралцлаа’ хэмээсэн юм.