‘Эрдэнэт’ үйлдвэр Стандарт банканд нэг ч доллар төлөөгүй

482

Уулын баяжуулах ‘Эрдэнэт’ үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд удирдлагууд нь мэдээлэл хийлээ. Энэ үеэр ‘Эрдэнэт’ үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ‘Би энэ ажлыг аваад нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд би нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй. Харин үйлдвэрийн бүх ажилтан тус бүрт 500 мянга, ахмадуудад 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан энэ урамшууллыг нэг л удаа олгосон юм. ‘Эрдэнэт’ үйлдвэр Стандарт банканд нэг ч доллар төлөөгүй байна. Бид хуулийн компаниар дамжуулан тус банктай холбоо тогтоодог. Хүн хэлэрэээ, мал хөлөрөөө гэдэг болохоор уулзаад, асуудлаа ярих хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоор нөгөө тал хариу өгөөгүй, уулзах эсэх нь тодорхойгүй байна’ гэсэн юм.