Аливаа том төслийг эхлүүлэхээсээ өмнө нарийн төлөвлө.

381
ХОНЬ (3/21-4/19)
Эмх замбараагүйдлийн нөлөө гарах болно. Азаар өнөөдөр сайхан өлзий ерөөлтэй өдөр. Од эрхэс таны шинэ аз мэдсэн хэргүүдийг эерэг үр дүнтэйгээр тайлбарлах болно. Ямар нэгэн шинэ юм эхэлбэл бүтэлгүйтэх боломж багасна. Одоо ирээдүйтэй тань холбоотой шийдвэр гаргаж ч мэднэ. Бас хамаатан садан, дотны найзууд тань маш сайн зөвлөгөө өгч мэднэ. Орлоготойгоо холбоотой сургамжаа бичиж, хэрэгжүүлж эхлэхэд яг тохирсон цаг.
ҮХЭР (4/20-5/20)
Гэр орон болон байгаль орчны асуудал анхаарлын төвд байна. Өнөөдөр өөрийн бүхий л цаг заваа эдгээрт зарцуулах бололтой. Гэр орны бүхий л чухал асуудалдаа анхаарлаа хандуул. Өдрийн сүүл гэхэд та өөрийн хийх ёстой ажлаа дуусгаж амжаагүй л байх бололтой. Одоо та гэр орноо засан чимэглэх байшингийнхаа эргэн тойрондох эвдэрсэн зүйлсийг засах зэрэг ажлыг хийхэд тохиромжтой цаг үе бололтой. Хэрэв та гэрээ дээд зэргээр тав тухтай байлгахыг хүсдэг бол хүрээлэн буй орчиндоо ямар нэгэн өнгө гэрлийг нэм.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр аз тохиох болно. Таны чадварыг ажил олгогч олж мэдсэнээр санхүүгийн хувьд дээшилнэ. Танд ашигтай санал тавьсан хэн нэгэн дээр очих замдаа дэлгүүрээр дайраад гарахад буруудахгүй. Төсвөө хянах хэрэгтэй бөгөөд дэмий хөгжилдөн зугаацах хэрэггүй. Жижиг бизнест хөрөнгө оруулах нь ажил олох сайн арга эсвэл юу хийх хэрэгтэй байгаагаа олж мэдэх боломж байж болно. Байшингийн ханыг тойруулан шавардах нь гадаад төрхийг нь өөрчилж байгаагаас бус засвар биш. Иймээс аливаа том төслийг эхлүүлэхээсээ өмнө нарийн төлөвлө.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр чухал үйл явдал тохиож гэнэтийн хувь заяандаа гайхах сэтгэл төрж магадгүй. Гэнэт авьяас тань илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Аливаад таларх. Сайн зүйлд итгэснээр түүнийхээ үр шимийг хүртэнэ. Зөн совин шинийг сэддэг авьяасынхаа ачаар өнөөдөр маш сайхан санаа олох тул үүнийгээ хэрэгжүүлэн, төлөвлөгөө гарган ажил хэрэг болго. Дотно харилцаагаа салгах нь танд хүндээр тусна. Хөрөнгө эзэмших эрх шилжүүлэхэд төвөгтэй бол зөвлөгөө ав
АРСЛАН (7/23-8/22)
Боломжоо бүрэн дайчилвал зорилгодоо дөхнө. Од эрхэс таны албан үүргийн ажил цэцэглэхийн эх үндэс болохоос гадна зорилго, хүсэл мөрөөдлийнхөө дээд оргилд хүрэхийг билэгдэж байна. Бусдаас өөрийгөө илүү хэмээн батлахыг хүсч байгаа бол зөвөөр илэрхийл. Энэ нь таны бүх хүч чадлаа дайчлах амьдралын гол зорилго биш шүү. Өнөөдөр хайртай хүнийхээ төлөө л өөрийгөө зориул. Өрөөл бусдын дур сонирхлын төлөө, талархал сайшаал хүлээхийн тулд хүний эв дүйг олох гэж долигнох шаардлагагүй
ОХИН (8/23-9/22)
Ажил дээрх таатай харилцаа өнөөдрийг хөгжилтэй өнгөрөөхөд туслах болно. Хошигнохдоо болгоомжтой байхгүй бол даргынхаа уурыг хүргэж болзошгүй. Та маш сайн ажиллах бөгөөд үүний үр дүнд шагнал урамшуулал авах юмуу эсвэл цалингаа нэмүүлэх болно. Та өдөр тутмын амьдралын хэмнэлдээ бүрэн дассан байна. Бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг зан чинь таныг сэтгэл хангалуун байхад саад болдог юм байна. Бие даан ажиллах хүсэл тань биелнэ. Яагаад өөрийн дураар эрх чөлөөтэй ажлаа хийж болохгүй гэж.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хэрвээ та өнөөдөр илүү их мөнгө олох зорилгоор чөлөөт цагаараа ч хамаагүй ажиллахаар шийдсэн бол энэ нь тийм ч сайхан санаа биш гэдгийг сануулж байна. Өнөөдөр бусдад хэт их сургамжилж, тэднийг ятгахаас сэргийл. Хүмүүс таны хийж буй зүйлийг бүрэн ойлгоогүй цагт та хэзээ ч бусдад өөрийнхөө санааг ойлгуулж чадахгүй гэдгийг ойлго. Хэрвээ тэд ойлговол хүссэн хүсээгүй тэд таныг дагах л болно. Та өнөөдөр бүх зүйлийг хяналтандаа байлгахыг хүсэх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс танд мөнгөн зорилтоо бодит болгох мөн хадгаламж болон хөрөнгө оруулалтаа өсгөж чадна гэдгийг хэлэх болно. Нэмэлт орлого авчрах арга замаа сайжруулах нь таны чухал зорилго болох төдийгүй дараагийн тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд шинэ ажлын байр хайна.
НУМ (11/22-12/21)
Хэт дэгсдүүлсэн мэдээллээс болгоомжтой байж чадахаасаа илүү ихийг амлахгүй байхыг хичээ. Олон нийттэй болон хамтрагчтайгаа харьцах бүх харилцаанд тань бага зэрэг стресс нэмэгдэнэ. Гэрээ хэлэлцээр арилжаа наймаа шулуун шударга явагдаж байгаа эсэхийг анхаарахгүй бол асуудлууд гарч ирэх болно. Хэрвээ та сайн үйлсийн төлөө мөнгө үрж байгаа бол маш гайхалтай байна. Хэрэв үгүй бол болчимгүй зүйлд мөнгө үрэх байдал тань их байгаа тул болгоомжтой бай.
МАТАР (12/22-1/19)
Өдрийн уур амьсгал бүрхэг байгаа ч гэрэл гэгээ, санаа амар байдал мөн мэдрэгдэж байна. Хамгийн сайхан зүйл нь хэрэгтэй үед тань найзууд тань гараа сунгах ба таны алдартай болох гэсэн хүсэл нэг алхмаар урагшлах болно. Цугларч, уулзах урилгыг хүлээн авч сайхан хөгжилд. Өнөөдөр хүндлэн бишрүүлэх нь маш чухал, тиймдээ ч алдар нэртэй болох, амжилт өөд авирахыг байнга хүсдэг. Хэн нэгнийг анхааралдаа авах хэрэггүй. Хэрвээ та чадахаасаа илүү ихийг амлавал нэр төр тань унах магадлалтай мөн санхүүгийн хэлэлцээрүүд тань танд хүнд хэцүү саад бэрхшээлүүдийг авчирч мэднэ.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөөр мөнгө хийх боломж гарч ирнэ. Танд найдвартай мэдээлэл байгаа эсэхийг сайн баталгаажуул тэгвэл санхүүгийн дэмжлэг бодит болох болно. Таны гэр бүлийн харилцааны үүд хаалга нээгдсэн байгаа тул тэдэнд тохиох олон өөрчлөлтөөс болоод ойр дотны харилцаанд чинь шинэчлэл бий болно. Хамтрагчид тань ямар нэгэн зовлон тохиолдвол түүнд туслахад бэлдээрэй. Амралтаараа гадаадад аялах боломж гарч, гэнэтийн шийдвэр гаргах сэтгэл хөдлөм адал явдалтай учруулах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Ажилдаа хэт улайрч гэрээс гадуурх ажилд идэвхтэй оролцох нь таны гэр бүлдээ зарцуулах цагийг хомс болгоно. Хэрвээ гэр бүлийхэн тань энэ талаар гомдол гаргавал ажлаа түр зогсоож танд юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асуу. Хайртай хүмүүстээ илүү их цаг гаргах нь танд ямар таатай байхыг олж мэднэ. Зарим нэг нь тушаал дэвших бөгөөд үүний хажуугаар үүрэг хариуцлага ч нэмэгдэнэ. Цагаа маш нарийн төлөвлө. Таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Хэрэв өөр ажилд очих шаардлагатай болвол хэлэх хангалттай шалтгаан бэлд.