С.Саранцацралтын бүтээлүүд шааль болон амилжээ

944

Зураач С.Саранцацралтын дотоод сэтгэлийг илэрхийлсэн бүтээлүүд ПРИНТТЭЙ ШААЛЬ болон Говь брэндийн хэрэглэгчдэд хүрсээр байгаа билээ. Харин бүтээлийнхээ талаар тэрээр хэлэхдээ “ Би байгалийн сайхныг ширтэн чимээ аниргүйн дунд суухдаа тэрхүү төсөөллөө сэтгэлдээ ургуулан боддог. Тэр үед надад бийр барих хүсэл төрдөггүй. Энэ бүхнийг миний дотоод сэтгэлд буусан төсөөлөл болон бодит дүрслэлийн нийлэмж гэж хэлж болно. Миний төсөөллөөс урган гарсан энэхүү бүтээл таны стильд өнгө нэмж, урин хаврыг чимнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.