Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө энэ сард төлөх шаардлагатай

534
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө 3 минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Татвар төлөгч та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи холбоосоор дамжуулан харна уу.
Холбоос: https://www.facebook.com/capital.city.tax.department/videos/830417500485129/
Албан татвар, төлбөр төлсөн баримт таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх бөгөөд татвар төлөгч та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр банкинд дугаарлах, татвар хураах цэгт очин тамга даруулахаар очихгүй цаг заваа хэмнэх боломжтой юм.
Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойр байрлах татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.