Ердөө хоёр хундага дарс уухад л хэвийн нойрсох чадвар алдагддаг

1004

Нойр хүмүүний амьдралд маш чухал байр суурийг эзэлдэг гэдэг нь нууц биш. Тэгвэл Финландын эрдэмтэд согтууруулах ундаа нойрны чанарт хэрхэн нөлөөлдгийг шалгахаар шийджээ. Ердөө хоёр аяга дарс уувал тухайн хүн хэвийн нойрсож чаддаггүй болох нь тогтоогдов. Согтууруулах ундаа хэрэглэсний дараа нойрны чанар бараг 40 хувиар мууддаг байна. Судлаачид 18-65 насны 4098 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Бүх оролцогчид зүрхний хэмнэлийг хэмжих тусгай төхөөрөмжийг зүүж явсан аж. Энэхүү үзүүлэлтээр нойрны чанарыг шалгах боломжтой юм. Оролцогчид нэг орой нь унтахаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэж байсан бол маргааш нь гашуун ундаа амсалгүй унтаж байсан гэнэ. Тэгтэл хатуу дарсыг хүртсэн үедээ хүмүүс муу нойртой хонож байсан гэнэ.