Адель тайзан дээр хараал урсгав

978

adele

Сүүлийн нэг жилийн хугацаанд янз бүрийн шагналуудыг нэлээдгүй хүртэж, өөрийн шүтэн бишрэгчдийн хүрээг эрс нэмэгдүүлсэн Их Британийн дуучин Адель толгой дээр нь унасан сарьсан багваахайнаас болж Мехикод хийсэн тоглолтоо зогсоожээ.
Од бүсгүй намирсан хар даашинзтай тайзан дээр гүйхдээ микрофон руу “Энд чинь сарьсан багваахай байна шүү дээ. Тэр миний толгой дээр суучихлаа. Тэнгэр минь, новшийн сарьсан багваахай. Чөтгөр аваг гэж, Мексикт тавтай морил. Би энд байхдаа баяртай байна. Гэвч новшийн сарьсан багваахай бүгдийг баллачихлаа. Есүс бурхан минь” хэмээн орилж байсан гэнэ. Гэхдээ хэдхэн хормын дараа тоглолт хэвийн үргэлжилжээ