О.Цэнгэл: ”Уучлаарай” гэдгээ гэмшиж хэл, уурлаж биш

766

Жүжигчин, хөтлөгч О.Цэнгэл зарим нэгэн байгууллагын үйлчилгээний соёлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ‘Ресторанаар бид яах гэж үйлчлүүлдэг вэ? Баян цатгаландаа бус хааяа нэг сайхан үйлчилгээ, амттай хоол, тав тухыг мэдрэх гэж тэрүүхэндээ ‘тансаглах’ гэж зорьдог. Сард 1-2 удаа цалингаасаа өөрийгөө эрхлүүлж, хайртай хүмүүсээ дайлдаг. Гэтэл ярвайсан, их зантай, буруу хоол авчирчихаад ‘уучлаарай’ гэж хэлэх ч соёлгүй зөөгчтэй ресторанд орвол янзын амттай хоолтой байсан ч ямар их урам хугардаг гээч. Яг энэ байдал өнөөдөр боллоо. Найз нөхөддөө хэлье. Mr.Ling Chinese restaurant-ыг болж өгвөл битгий зүглээрэй. Цаг болоод мөнгөний гарз. Ундлах гэсэн биш уурлаад гарч ирнэ. Зөөгч нараа эхлээд инээмсэглэж сурга. Уучлаарай гэж хэлүүлж сурга. Амьдралаа авч явахын тулд ажиллаж байгааг ойлгож байна. Одоо ажилгүй болчихно гэж надад уурлаж ч байж мэднэ, тэр хэдэн зөөгч нар нь. Тэгвэл би ч бас газраас олсон мөнгөөр гайтай энэ рестораныг чинь сонгож ороогүй юм. Хөлсөө урсгаж хөдөлмөрлөж байж олсон юм энэ мөнгийг! Хүн шиг харьцаж, хөөрхөн инээмсэглэж сураасай гэсэндээ бичиж байна. ‘Сайн байна уу’, ‘Уучлаарай’, ‘Баярлалаа’, ‘Баяртай’ гэдэг 4 үгэн дээр үйлчилгээний соёл тогтдог юм. ‘Уучлаарай’ гэдгээ гэмшиж хэл уурлаж биш! Мэдэхгүй нь мэдэж ав, мэдэхгүй нэгэндээ хэл! Үйлчилсэн шиг үйлчилвэл үйлчлүүлэгч бид ч төлбөрөө сэтгэл хангалуун хийж танил нөхдөө танайх руу орохыг уриалдаг юм! Улаанбаатарын ихэнх газарт ороход л дүнсийсэн царайтай, дуугарч ядсан зөөгч нар угтдаг шүү. Үйлчилгээний стандарт тогтоох цаг болсон. Цааш нь шэйр хийж өгөөрэй үйлчлүүлэгч нар минь!’ хэмээжээ.