Сайхан нүдээр харвал бүх зүйлийн сайн талыг харна

689

Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг аз жаргалтай байх тухайд ‘Хүн бүхэн үл ойлголцолгүй амар тайван, сайн сайхан байгаасай. Амьдрал баялаг шүү дээ. Сайхан нүдээр харвал бүх зүйлийн сайн талыг ч харна. Сэтгэлээ булингартуулж, бие биенээ тамд унагааж сэтгэлийн зовлон энэлэл бүү эдлээсэй. Чин сэтгэлээсээ хүсмээр байна. Сэтгэл бол маш эмзэг. Сэтгэлийн гүн дэх зүйл маш ойлгомжгүй хүнд хэцүү бартаатай шүү дээ. Амар амгаланд л аз жаргал оршдог шүү дээ’ гэжээ.