29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдана

643

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134  га газрыг худалдана.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдах юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай.

Дуудлага худалдаа нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. Дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 29 байршлын мэдээллийг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.