МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Ни Юүэ Фен нар санамж бичигт гарын үсэг зурлаа

908
Монгол Улсын ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Ни Юүэ Фен нар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Бээжин хотод хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэ Фен нар Хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, ховор ан амьтан, ургамал, түүх соёлын ховор бүтээлийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх, мөрдөн шалгах чиглэлээр туршлага солилцох, гаалийн ажилтныг мэргэшүүлэх сургалтанд хамруулах хүрээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо