Дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллаж байгаа билээ. Тухайлбал дүүргийн 28 хорооны нийт 94.971 өрхөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төлөвлөлтийн ажлын саналын хуудсыг хүргүүлсэн юм.
Түүнчлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ, Азийн сантай хамтран хотын засаглалыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар утасны аппликэйшн хөгжүүлж байгаа юм. Иймд уг төслийг дүүргийн 2, 3 дугаар хороонд хэрэгжүүлэхээр туршилтын санал авах ажлыг “Монгол контент” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.