УИХ-ын дэд дарга Ерөнхий сайдад хаваржилтын талаар асуулга хүргүүллээ

509
Улс орон даяар хаврын их ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавив.
2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад хүндээр тусахаар байгаа юм. Тиймээс ч хаваржилтын бэлтгэл ажил эхлэхийн өмнө энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор танилцуулахыг хүслээ.