Hyperloop One хэрхэн ажиллахыг дүрсжүүлэн үзүүлжээ

479

hyperloop

Тэрбумтан Илон Маскийн сэдсэн нэг төсөл бол супер өндөр хурдтай тээврийн систем болох Hyperloop One юм. Вакуум хоолойгоор онгоцноос илүү хурдтайгаар хүнийг тээвэрлэх энэ системийн эхний нэвтрүүлэлтүүдийн нэгийг Арабын Нэгдсэн Эмират Улсад хэрэгжүүлэх гэж байгаа.

Тэгвэл тэд саяхан Hyperloop One систем хэрхэн ажиллахыг танилцуулсан видео бүтээжээ. Дубай хотоос Абу Даби хүрэх энэхүү хоолойгоор 12 минутын дотор хүмүүсийг тээвэрлэх юм. Автомашинаар энэ зайг 2 цагт туулдаг ажээ.

Видеонд анх удаа зорчигчийн бүхээг буюу Pod-ийг үзүүлсэн байна. Хүн бүр өөрийн хэрэгцээнд таарсан ийм Pod-ийг сонгож суусны дараа эдгээрийг нэгтгэн нэг тээвэрлэгчээр зөөх юм. Pod нь нэг хүний, бизнес уулзалтын, ачааны гэх мэтээр янз бүр байх гэнэ.

Гэхдээ энэ видеон дээрх зүйлс төсөөлөл төдий бөгөөд дэд бүтцийг үйлдвэрлэх явц одоо л өрнөж байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=fze5spdN3nU

Эх сурвалж: Engadget