Үхрийнхэн тооцоолоогүй зүйлд мөнгө бүү үр

311
ХОНЬ – (3/21-4/19)
Хайр сэтгэлийн Сугар гараг Хамтатгахын орд дээр байгаа нь бүх төрлийн харилцаа холбоог тодотгож байна. Амраг хайрын холбоо тийм ч хүчтэй биш тул араар тавих асуудал гарч ирж магадгүй. Эгч дүүс, хамаатан садантай харилцах харилцаа бэхжиж, урьд өмнө мэдэгдээгүй нийтлэг сонирхол гарч ирэх байх. Гэр орноо шинэчлэн засах төлөвлөгөө хэрэгжинэ. Найз нөхөд, хамаатны олон авьяас чадварыг ашиглаж магадгүй.
ҮХЭР – (4/20-5/20)
Илүү анхааралтай байж, зоос бүрээ зориулах ёстой зүйлд нь л зарцуул. Тооцоолоогүй зүйлд мөнгө бүү үр. Мөнгөө хэмнэснээр танд тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Бас нэлээд идэвхтэй байх бололтой. Хэн нэгэнтэй цагийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлнэ. Одоо байгаа ажлаас тань илүү шинэ ажил таалагдах зэрэг маш олон хүсэл сонирхолын дунд төөрөлдөнө. Эдийн засгийн тогтвортой байдлаа хангах таатай нөхцөл гарч ирнэ.
ИХЭР – (5/21-6/21)
Өглөө сэрээд аль болох өөдрөг сэтгэл хангалуун байхыг хичээ. Зарим ихрийхэн өнөөдөр сэтгэл тавгүй байх бөгөөд гэртээ амрахыг зөвлөж байна. Философи болон улс төрийн талаарх сонирхол тань ямар нэг азгүй явдлаас хамгаална. Сонирхолтой чухал хүмүүстэй танилцаж холбоо тогтооно. Та зохиол бүтээл туурвидаг бол яг одоо бичиж эхлэхэд таатай байх болно. Эх хувиа аван хэвлэлийн компани руу явж гэрээ байгуулсан ч болно.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Сарын тохиол ихрийн ордыг дайран өнгөрч, сэтгэлийн хөдөлгөөнтэй мэлхийн ордынхныг өөрийн бодол санаагаа бусдад мэдрүүлэх, ил гаргахад зоригжуулж байна. Хийх алхмаа зөв сонговол энэ өдрийн ихэнхи санал солилцоо нөхөрсөг, таатай байх болно. Оюутнууд ба зохиолчид маш их өндөр бүтээмжтэй байх бөгөөд хийж дуусгах естой ямар ч ажил байсан удахгүй дуусна. Урд нь саад болж байсан сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно.
АРСЛАН – (7/23-8/22)
Өнөөдөр санхүүгийн асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Банкны дэвтрийнхээ бүх хуулгыг харж, ямар зарлага гаргаж байгаадаа дүнэлт хий. Мөнгөө дэмий үрэхгүй байх төлөвлөгөө гаргахад бага ч атугай дөхөмтэй. Мөн зээлийн картын хүүг сайн нягталж, их санагдвал багасгах арга хэмжээ ав. Зээл авахад хамтрах санал ирвэл шууд татгалз. Эрэлхэг, зоригтой Арслангууд энэ онд олон шинэ өөрчлөлтийг алгасалгүй хийсээр байхвий. Ямар ч нөхцөл байдал үүссэн бүгдийг зохицуулж, өөрийн хяналтад оруулдаг чадвар тань маш гайхалтай.
ОХИН – (8/23-9/22)
Танд бүрхэг тодорхойгүй санагдаж байсан бүх асуудлууд ил тод болох болно. Өөрийн эрч хүч, урам зоригт найд. Хамтран ажиллагч болон үйлчлүүлэгчтэйгээ тогтоосон хайр дурлалын харилцаа цэцэглэх болно. Гэхдээ иймэрхүү хайр дурлалын харилцааг ажлын байранд зөвшөөрдөггүй тул харилцаагаа аль болох нууцлахыг зөвлөж байна. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Буд гараг нь хамтатгахын ордтой нийлэх ба зугаалж аялах, төлөвлөгөө гаргах зэрэгт тохиромжтой. Зарим нэг зорилго тань хүссэн газартаа хүрэхгүй байлаа ч хэзээ нэгэн цагт биелнэ. Гадны орны хэл соёлоос суралц. Гадаад дотоодын аялал болон зарим нэг гайхалтай газар нутаг таны сонирхлыг татах болно. Хэрэв таны шинэ ажил анагаахын чиглэлээр бол түүнд ямар нэгэн сөрөг хүчин зүйл нөлөөлнө. Харин кино урлагийн салбар танд илүү найдвартай байх болов уу.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Cap таны зорилго, нөхөрлөлийг илтгэдэг Охины орд руу хөдлөх тул өнөөдөр аз жаргал, эрч хүчээр дүүрэн байна. Хилэнцийн ордынхон алиа хошин зантай, егөөдөх дуртай. Өнөөдөр чухал хамтрагчийндаа зочилж, хамгийн дотно анддаа ахиухан анхаарал тавиарай. Буд гараг одоо танай 5-р гэр болох Загасны орд руу хөдлөх болно. Буд гараг хөдөлж эхэлснээр будлиан, манан арилна.
НУМ – (11/22-12/21)
Өнөөдөр од эрхсийн байрлал таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Энэ мөчийг алдахгүй байхыг хичээгээрэй. Таны зорилгодоо тууштай байдал, сэтгэлийн хөдөлгөөн, зан чанар янаг амрагийн харилцаанд нааштай уур амьсгалыг бүрдүүлнэ. Магадгүй хуучин хайртайгаа харилцаагаа сэргээж ч болзошгүй. Өнөөдөр хайртай хүнтэй хоёулахнаа цагаа өнгөрүүлэхийг танд санал болгоё.
МАТАР – (12/22-1/19)
Од гарагийн эрхшээл танд тийм ч сайн тусалж чадахгүй бололтой. Таны аялал одоогоор эргэлзээтэй байгаа ч долоо хоногийн дунд үеэр сонирхсон аялалдаа гарч болно. Урьд өмнө нь таарч байгаагүй нутгийн хүмүүстэй уулзан өөрийн бие болоод сэтгэл санаанд нь талагдах зүйл хийхийг хичээ. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, зээл авах, байр түрээслэхэд тохиромжтой үе. Шүүх бүрэлдэхүүнд орж ажиллах санал ирж мэднэ.
БУМБА – (1/20-2/18)
Буд гараг дахин шилжин нүүснээр бизнес, гэрээ хэлэлцээр, тохиролцоогоо дуусгах цаг ирлээ. Ойлгомжгүй байдал арилж, таны зарим асуултын хариу олдоно. Удирдах газрын дарга нар дүнсгэр ёозгүй, хэнийг ч тасчин хаяхад бэлэн байна. Мэргэжил нэгт нөхдөөс зөвлөгөө ав. Нууц хайрын адал явдал илэрч магад. Та шалгалтыг давж гарах болно. Бизнесийн зээлд батлан даагч хайх бололтой.
ЗАГАС – (2/19-3/20)
Мэдээлэл, тээвэрлэлт, худалдаатай холбоотой Буд гараг ухрах үе шатандаа орж таны орд руу хөдөлнө. Хэрвээ та чухал бичиг баримтанд гарын үсэг зурах, мөн ямар нэг чухал зүйлийг худалдаж авахаа хойшлуулах хэрэггүй. Танд үдэшлэгт оролцох урилга ирэх болно. Та эерэг энергиэр цэнэглэгдэж түүнийгээ бусад хүмүүст дамжуулна. Өөрийн эрхэм гэсэн хүмүүстээ сэтгэл зүрх, санал бодпоо нээ. Хайрыг үл ойшоох хэрэггүйг сануулж байна.