Европын Холбооноос зарласан 17 оффшор бүсэд Монгол Улс багтлаа

817

вропын Холбоо оффшор бүсүүдийг зарлажээ. Тус холбооноос оффшор бүсийн асуудлаар анх удаа гаргаж байгаа хар жагсаалтад 17 улс багтсаны дотор манай улс орсон байна. Оффшор бүсүүд гэх хар жагсаалтад БНСУ, Монгол, Макао, Маршаллын арлууд, Панам, Сэйнт Луис, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, АНЭУ, Намиби, Палау, Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада болон Гуам оржээ. Европын Холбоо “Эдгээр 17 улсын татварын ил тод байдал, хувь хэмжээ нь гадныхны сонирхлыг татах чадвартай эсэхийг харж үнэллээ. Түүнчлэн Европын Холбооны татварын стандарттай нийцэж байгаа эсэхийг нь дүгнэсэн” гэж мэдээлсэн байна.

Оффшор бүс гэж зарлагдсан орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болсны дээр энэ 17 улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа аж.

“ICIJ” буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн жил оффшор бүстэй холбоотой 11.5 сая баримтыг дэлгэж шуугиан тарьсан билээ.