Н.Төгсцогт ес дэх ялалтаа байгууллаа

943

KING TUG буюу Н.Төгсцогт  мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх тулаанаа Лас Вегас хотноо өчигдөр хийж ээлжит нэгэн ялалтаа авлаа.

Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 19 тулаан хийж, үүнээс 12-ыг нь КО буюу хүнд цохилтоор ялсан Филиппиний боксчин Хармонито Дела Торретай найман раунд тулалдаж оноогоор ялсан юм.

Сонирхогчийн боксоор олимп, дэлхийн хос медалийн эзэн болсон Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд ийнхүү дараалан ес дэх өрсөлдөгчөө яллаа.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Сайхан байлаа ирж дэмжсэн бас зүрх сэтгэлээрээ хамт байсан Монгол ахан дүүстээ баярлалаа цаашдаа хичээнэ ээ” бичсэн билээ.