Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

27

2017.10.09 / БИЛГИЙН ТООЛЛЫН 19
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
 
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 07.10-18.25
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Уул
Аргын тооллын 10 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Сэтгэгдэл