‘Дэлхийн шилдэг Их дээд сургуулиудад суралцгаая’ нээлттэй өдөрлөг болно

393

07.30 цагт МҮХАҮТ-д төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий ‘Business breakfast’ уулзалтад Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-с нэр дэвшигч М.Энхболд оролцоно.
10.00 цагт ‘Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн нээлт Сүхбаатарын талбайд болно.
10.00 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй ‘Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх’ хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн 3 дахь удаагийн хурал Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт болно.
11.00 цагт   Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд ‘Автотээврийн үндэсний төв’, ‘Монгол шуудан’ хамтран хэрэгжүүлэх ‘ГАРААС ГАРТ – ХААЛГАНААС ХААЛГАНД’ ачаа тээшний шинэ үйлчилгээний нээлт болно.
12.00 цагт ‘Дэлхийн шилдэг Их дээд сургуулиудад суралцгаая’ нээлттэй өдөрлөг Peace Tower-ийн 16 давхарт болно.
19.00 цагт Улсын филармонид Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна.